Редакцуудад баримт шалгах арга зүйг нутагшуулах менторшип хөтөлбөрийн оролцогчоор ГЭРЭЛ сэтгүүл шалгарлаа

0
“Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв”-ийн дэргэдэх “Монголын баримт шалгах төв” Улаанбаатар хотын найм, орон нутгийн арван редакц болон төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарыг хамруулан баримт шалгах үйл ажиллагааг нэвтрүүлэх, дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд редакцуудад сургалт зохион байгуулж, байнгын баримт шалгах үйл ажиллагаа нэвтрүүлэхэд зориулсан нийт 18 сая төгрөгийн төсөв бүхий төслийн шалгаруулалт зарласан юм.

Төслийн шалгаруулалтын дүн гарч Graph.mn, Unuudur.mn сайт болон Өвөрхангай аймгийн Цангис.мн сайт, Хөвсгөл аймгийн Гэрэл сэтгүүл, Дорнод аймгийн D1 ТВ, Дорнод сонин, Баянхонгор аймгийн Номгон телевиз гэсэн 8 редакцын төсөл шилдэг санаачилгаар шалгаран, санхүүжилт авах боломжтой боллоо. Шалгарсан хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн санаачилсан төслөө хэрэгжүүлж, редакцын баримт шалгалтыг хэрхэн идэвхжүүлэх талаар тогтмол зөвлөгөө дэмжлэг авч, сургалтаар эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэгжүүлэн ажиллах юм.

Тус арга хэмжээ ЮНЕСКО-ийн “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу