Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор сумдын цахим сайт хариуцдаг албан хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах, чадавхжуулах, сургалтыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, “Хайр, Найдвар, Гэрэл” НҮТББ болон “Хөгжлийн шийдэл” ТББ-ын “BEST” хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа. Тус сургалтад 23 сум, 1 тосгон болон аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлогын хэлтсийн цахим сайт хариуцсан албан хаагчид хамрагдлаа.
Цаашид сумдын ЗДТГ-уудаас сайтаа ашиглалтад оруулаагүй үлдсэн 4-н сумд нээж ажиллах мөн цахим хуудас болоод мэдээллийн самбарынхаа ил тод байдлыг нэмэгдүүлж ажиллахаа албан хаагчид илэрхийлж байв. Сургалтаас хүлээн авсан мэдээллээ нийт албан хаагчдадаа танилцуулах, мэдээллийг ил тод болгох нь бүх албан хаагчдын үүрэг болохыг бусадтай хуваалцах мөн хамтарсан ажлын хэсгүүд байгуулан багаар ажиллах, мэдээллээ ил тод болгоход олон эх сурвалжуудыг ашиглан иргэддээ хүргэхээр илэрхийлж байв. Мөн Авлига ил тод байдлыг суртчилан таниулах FRAME буюу хүрээг нийт сумдын мэргэжилтнүүдэд гардуулан өглөө.