ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫ ИЛ ТОД БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ OPENGOV ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

0

Төрийн байгууллагын албан хаагчдын нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх,  хуульд заасан нээлттэй мэдээллийн түвшнийг үнэлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилготой “Opengov” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус хөтөлбөрийн бүхий л шатанд дэмжин оролцсон Хөгжлийн Шийдэл ТББ-ын USAID  санхүүжилттэй “BEST” хөтөлбөрийн Хөвсгөл салбар оролцлоо. Тус хөтөлбөрийг “Хайр найдвар гэрэл” ТББ, Хөгжлийн шийдэл “Best” хөтөлбөр хамтран зохион байгуулж хөтөлбөрийн оролцогч байгууллагуудын төлөөлөл болох Мөрөн сумын ИТХ, ЗДТГ болон Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нээлтийн үйл ажиллагааны ач холбогдлыг өндрөөр үнэлж, нийт оролцогчдод мэдээлэл хүргүүлэхээр Цахим хөгжил харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж мөн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Ж.Мөнхжаргал , Хөвсгөл аймгийн Төрийн аудитын газрын дарга А.Эрдэнэбаатар – Хөвсгөл аймгийн Төрийн байгууллагуудын ил тод байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ Хөтөлбөр хэрэгжих гурвсан сарын хугацаанд хийгдэх ажлууд болоод төр ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд ил тод байдлыг үнэлэх, сургалт зохион байгуулах зөвлөмж боловсруулах ажлын талаар нээлтийн үйл ажиллагаанд Хайр Найдвар Гэрэл ТББ-аас танилцууллаа.

ХӨТӨЛБӨРИЙН ОЙЛГОЛТ НЭГТГЭХ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ. 

Хөтөлбөрт сонгогдсон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ, ИТХ, Хүнс Хөдөө аж ахуйн нийт албан хаагчдад сайн засаглал, нийгмийн эгэх хариуцлага, ил тод байдлыг хангаж иргэдийн мэдэх эрхийг хангах тухай ойлголт мэдээлэл өгөв.

 

 

 

ИЛ ТОД БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛААР ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУДАА ҮНЭЛЖ, ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭВ

ҮР ДҮНГИЙН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БҮХИЙ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ 

Хөтөлбөрт оролцсон байгууллагуудтай

Нийт хөтөлбөрийн хугацаанд хамтарч ажилласан байгууллагуудын төлөөлөл болон орон нутгийн удирдлагууд болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөл, сайн туршлагыг судлах ТББ-уудын төлөөллүүдийг нэгтгсэн хаалтын үйл ажиллагаа зохион байгуулав. Тус хаалтын үйл ажиллагаагаар төслийн хугацаанд  хийж гүйцэтгэсэн  ажил талаар үр дүнгээ хэлэлцэн олон нийтэд танилцуулж сайн туршлага ололт амжилтаа бусадтай хуваалцлаа. 

 

Оролцогч байгууллагуудын ил тод байдлын түвшин сайжирсан байдлыг графикаар харуулав. Тус үнэлгээ нь хөтөлбөр эхлэх үеийн болоод дуусах хугацааны  “ил тод байдлыг үнэлэх аргачлалын” дагуу үнэлэн гаргасан дүгнэлтүүд болно.

ИЛ ТОД БАЙДЛАА НЭМЭГДҮҮЛЖ ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛД ХАНГАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАСАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДДАА БАЯРЛАЛАА

Хайр Найдвар Гэрэл НҮТББ нь цаашид орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй олон төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэдийг мэдэх эрхийг хангах авлигыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах болно

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу