Хайр Найдвар Гэрэл ТББ нь хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа, төсөл хөтөлбөрийг Хөвсгөл аймагтаа хэрэгжүүлэх зорилгоор 2019 онд байгуулагдсан бөгөөд Хөвсгөл аймгийн хамгийн анхны тогтмол хэвлэгдэн гардаг Гэрэл сэтгүүл мөн тус сайтыг ажиллуулан түүнчлэн ОУ-ын төсөл хөтөлбөрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.
Тус нийгэмд үйлчилдэг ТББ-аас 2025 оны 03 сарын 11-ны өдөр Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах зорилготой “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам” болон цаашид ёс зүйн дэд хорооны гишүүдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах мэдээ, мэдээллийг багтаасан гурван цагийн сургалтыг тус ТББ гүйцэтгэх захирал Н.Отгонжаргал сургалтыг зохион байгууллаа.



