Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь 2022 оны 5-н сарын 01-ны өдрөөс шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор тус хуулийн хүрээний үйлчлэх нийтийн мэдээлэл хариуцагч болох байгууллагууд нь нийтэд ил тод байлгахаар 68-н төрлийн мэдээллийг хуульчлан баталсан. Тухайн байгууллагын онцлог үйл ажиллагаанаас хамаараад энэ тоо цөөн байх боломжтой аж.
Хөвсгөл аймагт төсөл хөтөлбөр, сургалт, хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хайр Найдвар Гэрэл” НҮТББ нь 2023 оны 01 сараас эхлэн төрийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх OPENGOV хөтөлбөрийг орон нутагтаа санаачлан хэрэгжүүлсээр өдгөө дөрөв дахь төрийн байгууллагадаа зөвлөн туслах үйлчилгээг үзүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 109 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журмын” 2.1.1 мөн 3.1-д заасны дагуу “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн” хэрэгжилтийн байдалд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд мониторинг,дүн шинжилгээ хийж санал зөвлөмж боловсруулах эрхийг олон нийт, төрийн бус байгууллагуудад олгосон эрхийн дагуу тус ТББ нь энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэн ажилладаг байна.
Энэхүү хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран 2025.03.18-2025.05.14 өдрүүдэд зохион байгуулж амжилттай өндөрлөсөн байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд доорх ажлыг хамтран хийж гүйцэтгэсэн байна.
Ойлголт нэгтгэх, нэгтгэн дүгнэх хоёр удаагийн уулзалт сургалт мөн ОНӨК/Орон нутгийн өмчит компани/ ил тод байдлыг нэмэгдүүлэх нэг удаагийн сургалт зохион байгуулж ажилласан байна.
Хөтөлбөрийн хүрээнд цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод байдлын үнэлгээ хийгдэж үнэлгээний дагуу зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлснээр дараах өөрчлөлтүүд гарсан байна.
OPENGOV хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнгүүд бий болсон байна.
Иргэд та бүхэн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал цахим ил тод байдалтай танилцахыг хүсвэл мөн www.shilengov.mn сайтад хандах төсөв санхүүтэй холбоотой мэдээлэл орж танилцах боломжтой.
Ил тод нээлттэй, сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа амжилттай хамтран хэрэгжсэн сайн туршлага нэгээр нэмэгдлээ.
Сэтгүүлч: Н.Отгонжаргал