АЙЛ ӨРХ ХУВЬ ХҮМҮҮСИЙН ЗААВАЛ ХЭВШҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАДАЛ

0

АЙЛ ӨРХ ХУВЬ ХҮМҮҮСИЙН ЗААВАЛ ХЭВШҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАДАЛ

Аймгийн ИТХТ-ын 143-р тогтоолоор айл өрх хувь хүмүүсийн заавал хэвшүүлэх эрүүл мэндийн 13 дадал, Аж ахуй нэгж байгууллагын заавал хэвшүүлэх эрүүл мэндийн 7 дадлыг тус тус баталсан. Энэ удаад айл өрх хувь хувь хүмүүсийн заавал хэвшүүлэх эрүүл мэндийн 13 дадлыг онцоллоо.

Учир нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж үзвэл хувь хүний амьдралын буруу хэвшил, зан үйлээс 55-60 хувь нь шалтгаалдаг болохыг  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон байдаг. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүдэд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар ордог ба эдгээр өвчнүүд Хөвсгөл аймгийн хувьд жилээс жилд нэмэгдэж осол гэмтэл, зүрх судасны өвчнөөр нас баралтын тоогоор улсын хэмжээнд тэргүүлж байна. Хэрэв амьдралын буруу хэвшлийг өөрчилж чадвал бид зүрх судасны өвчнөөс 90 хувь, хорт хавдраас 50 хувь, Чихрийн шижин өвчнөөс 70 хувь тус тус сэргийлж болно гэсэн тооцоолол байдаг. Хүн амын дунд эрүүл бус хоол хүнсний хэрэглээ,       хөдөлгөөний       хомстолд,хорт зуршлын зохисгүй хэрэглээ, бухимдлаа буруу тайлах, гарын ариун цэвэр сахидаггүй байдал газар  авсан нь халдварт болон халдварт бус өвчин нэмэгдэхэд нөлөөлж байна.

Иймд  Таны  эрүүл  мэнд-таны гарт байдаг учраас амьдралын буруу хэвшлээ өөрчлөх ажлыг энэ жилээс эрчимтэй эхлүүлж айл өрх бүр энэ тухай ярилцаж нэг нэгээр нь өдөр тутмынхаа амьдралд алхам алхмаар хэрэгжүүлбэл айл гэр, хувь хүн бүрд эрүүл энхийн ээлтэй хаалга нээгдэх болно .

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу