ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАВАН ЦАГИРАГ БҮС

0

Аялал жуулчлалын нөөцийн хувьд 100.6 мян км2 газар нутагтай, газар нутгийн хэмжээгээр улсдаа 6-д ордог, 23 сумтай, 1 тосгон, 127 багтай. Сум бүр онцлог аялал жуулчлалын нөөцтэй, тэдгээр онцлогуудад түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Аялал жуулчлалын тулгуур төв болон хөгжих зорилтын хүрээнд хөтөлбөрүүдхэрэгжүүлснээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо нэмэгдэж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд 2015 онд нийт 71 300 гадаад, дотоодын жуулчид, 2017 онд 89 492 гадаад, дотоод жуулчин хүлээн авсан.- Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 74 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдагаас Хөвсгөл нуурын БЦГ-т 58 жуулчны бааз, Ханх суманд 8 жуулчны бааз, Ренчинлхүмбэ суманд 3, Жаргалант суманд 1, Их-Уул суманд-1, Эрдэнэбулган суманд 1,Баянзүрх суманд 2 тус тус үйл ажиллагаа явуулж байгаа нь эдгээр баазуудад түшиглэн цаашдын хүчин чадлыг нэмэгдүүлэх суурь нөөц болж байна.

– Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нэгдмэл удирдлага,зохион байгуулалт, ерөнхий төлөвлөлт, маркетингийн үзэл баримтлэл, бүтээгдэхүүний ялгарал, үнэ тариф, сурталчилгаа, брэндингийн хөгжүүлэлт, тууштай бодлого дутагдаж байна.
– Мэдээллийн төв, худалдааны төв, маршрут хоорондын тэмдэгтэмдэглэгээ, түр буудаллах хэрэгсэл, цогц үйлчилгээ дутмаг зэрэг дотоод хүчин зүйлсийг сайжруулах, хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй бөгөөд Хөвсгөл аймаг цаашдын 10 жилд аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ “ДАВУУ ТАЛАА АШИГЛАЖ, СУЛ ТАЛАА АРИЛГАН, БОЛОМЖИЙГ ХҮРТЭХ” стратегийг баримтлахыг СВОТ шинжилгээний үр дүнг нэгтгэсэн судалгааны багийн зүгээс зөвлөж байна.Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөцийн хүчин зүйлсийн судалгааны дүгнэлт Хөвсгөл аймаг нь аялал жуулчлалын нөөцийн тааламжтай байдлын ерөнхий үнэлгээний хувьд харьцангуй тохиромжтой гэж гарч байна. Нийгэм соёлын нөөцийг хөгжүүлэх аваас аялал жуулчлалын хөгжлийн хувьд аялал жуулчлалын бүс болох юм. Голлох нөөцүүдийг ашиглан тусгай сонирхлын аялал хөгжүүлэх давуу талтай хэмээн тодорхойлж байна. Нөөцийн хувьд тархаа байрлах бөгөөд өвөрмөц нөөцүүд цөөнгүй байгаа нь онцлог юм. Бусад бүс нутгаас ялгарах бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох нь чухал гэж үзэж байна. Аялал жуулчлалын хувьд цогцолбор бий болгож, төлөвлөлттэйгээр хөгжүүлэх шаардлагатай. Хөвсгөл нуур, Даяндээрх, Улаан тайга, Хорьдол сарьдаг, Шишхэдийн хотгор, буган чулуу, хиргисүүр, рашаан, цаатан зон, ховор амьтад, ургамал, нол мөрөн, нуур өвөрмөц тогтоцтой газрууд нь голлох нөөц юм.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАВАН ЦАГИРАГ БҮС

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭСГЭЭС…. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу