Цөлжилт

0

Өмнөговь маань Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа гол аймаг. Тэмээн сүрэг бэлчсэн шаргал говьд минь та бидний өвөг дээдсээс үр хойчдоо өвлүүлэн үлдээсэн  дэлхийд хамгийн томд тооцогдох Оюутолгой, Тавантолгой хэмээх нүүрс,  алт, зэсийн баялаг орд бий. Энэхүү хосгүй ордуудаа түшиглэж, улс орноо урагшлан хөгжүүлэх энгүй хувь заяаны эзэд  Өмнөговьчууд минь хамгийн хийморлог,  шаргуу хөдөлмөрч, цоглог, элбэг хангалуун ажиллаж, амьдрах учиртай билээ.