“MONGOLIA GREENMECH 2024”  тэмцээнд Гранд цэцэрлэгийн “GRAND KIDS” баг Улсын хэмжээнд хүрэл медаль хүртлээ

0

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаагаа явуулж буй Гранд цэцэрлэг нь ШИМТ Боловсрол ХХК-с “ШИМТ+Kinder”  хөтөлбөрийг хэрэгжүүлэгч цэцэрлэгүүдийн  дунд анх удаа зохион байгуулсан MONGOLIA GREENMECH 2024  тэмцээнд “GRAND KIDS” багаараа “Ухаалаг хот” сэдвээр оролцлоо. Бяцхан зохион бутээгчдэд “21-р зууны зорилтот ур чадвар”-ыг эзэмшүүлэх үйл ажиллагаанд оролцогч багш, суралцагч, эцэг эх асран хамгаалагчид бие биенээсээ харилцан суралцах, урам зориг өгөх, идэвхжүүлэх, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, алдаршуулах зорилготой тус уралдаанд нийт 103 цэцэрлэг оролцсоноос  Улсын уралдаанд эхний  шатандаа шалгарч Улаанбаатар хотноо 2024.05.19-ний өдөр зохион байгуулагдсан  2-р  шатны тэмцээнээс  хүрэл медаль авч багаараа Индонези улсын Вест Жава (West Java) хотод болох  Олон улсын World Green Mech –д оролцох эрхээ авч чадлаа.

ШИМТ+Kinder хөтөлбөр нь Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи, Гоо зүйн цогц мэдлэгийг олгодог. Ирээдүйд үүсэх шинэ ажил мэргэжил, хувьсан өөрчлөгдөх нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх чадваруудыг олгодог 21-р зууны дэлхийн хэмжээний боловсрол олгодог хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн  тул Европ болон Азийн орнууд сургалтандаа  авч хэрэгжүүлдэг  хөтөлбөр гэдгээрээ онцлог юм

Хөвсгөл аймгийнхаа болон орон нутгийн хувийн цэцэрлэгүүдээс  Гранд  цэцэрлэг нь тус хөтөлбөрийг хоёр дах жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд тэмцээнд эцэг эх, цэцэрлэгийн хамт олноороо хамтран багаар ажиллаж ийнхүү амжилтыг үзүүллээ. Тус тэмцээнд багийн ахлагч багшаар М.Янжинлхам, багийн оролцогч хүүхдүүдээр  Ж.Бадамгэрэл, Х.Дэчинхорол, Н.Аригун, П.Билгүүнбаяр нар оролцлоо

Энэ хөтөлбөр нь  хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, харилцаа, хамтын ажиллагаа, тунгаан бодох, асуудал шийдвэрлэх чадварууд нь хөгжиж зөв хандлагуудыг төлөвшүүлэхэд сайнаар нөлөөлдөг байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу