Нүүр хуудас Бидний тухай “Хайр Найдвар Гэрэл” ТББ нь ил тод байдлаа олон нийтэд танилцуулж байна

“Хайр Найдвар Гэрэл” ТББ нь ил тод байдлаа олон нийтэд танилцуулж байна

0

Үйл ажиллагааны ил тод байдал

Байгууллагын зорилго:
Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж авлигыг бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахад өөрсдийн хувь нэмрийг оруулах

Манай байгууллагын үйл ажиллагааны талаар их дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус сайтаар илүү дэлгэрэнгүй зочлох мөн facebook  байрлах Гэрэл сэтгүүлийн хуудсаар зочлоорой
–Хэвлэл мэдээллийн чиглэлд–

        Манай ТББ нь Хөвсгөл аймгийн хамгийн анхны тогтмол хэвлэгдэн гардаг Гэрэл сэтгүүл мөн www.gerel.org сайтыг ажиллуулж байна.
Хөвсгөл аймгийнхаа бүхий л салбарын мэдээ мэдээллийг багтаасан эх орондоо мөн ОУ-даа аймаг орон нутгаа сурталчлан таниулах эрхэм зорилгоо өвөртлөн улс төр, бизнесийн байгууллагаас хараат бусаар бие даан ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн чиг үүрэг, хариуцлагаа ухамсарлан, сэтгүүл зүйн ёс зүйгээ эрхэмлэн, иргэдийнхээ мэдээлэл олж авах эрхийг хангаж, тэдний хөндөгдөж буй эрх ашгийг хамгаалахын төлөө бүтээлээ туурвисаар ирсэн.

  — Төсөл хөтөлбөрийн чиглэлд–
  •  Бид нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, ил тод байдлыг нэмэгдүүлэх Монгол Улсын Үндсэн хуульд заасан, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай болгох төрийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх нэн чухал хэрэгцээг  судалж OPENGOV хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • Монголын баримт шалгах төвийн дэргэдэх “Баримт нэн тэргүүнд сүлжээнд” нэгдэн тухай бүр төсөл арга хэмжээнүүдэд оролцож байна
  • Төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх чиглэлд орон нутгийнхаа төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна
  • Авлигыг бууруулах ил тод байдлыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлд Хөвсгөл аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран төрийн байгууллагуудын авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ ажлуудын үр дүнд хяналт үнэлгээ хийх ажлыг 2025 оны 09 сарын 01-нээс гэрээгээр хэрэгжүүлэн ажиллах гэж байна.

 –Сургалт нөлөөллийн ажил —

Манай байгууллага нь доорх чиглэлд сургалт мэдээллийг төрийн байгууллагууд болон иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүргэн ажиллаж байна.

  • Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх, иргэдийн оролцооны сургалт
  • Төрийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх  сургалт
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, ёс хорооны гишүүдийг чадавхжуулах сургалт
  • Авилгаас урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг таниулах сургалт
  • Хэвлэл мэдээлэл ба мэдээллийн суурь боловсролыг нэмэгдүүлэх сургалт

Хүний нөөцийн ил тод байдал

Манай  байгууллага нь зөвлөх, гүйцэтгэх захирал, сэтгүүлч, эх бэлтгэгч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Санхүүгийн ил тод байдал

Манай ТББ нь дүрэмдээ заасан үйл ажиллагааны үндсэн чиглэлээ хэрэгжүүлэн ажиллах хүрээндээ дараах үйл ажиллагаануудаас санхүүжилтээ бүрдүүлэн ажилладаг бөгөөд нийт орлогоо хувилан та бүхэнд танилцуулж байна

 

ХАРААТ БУС, БИЕ ДААСАН, ЁС ЗҮЙТЭЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ МӨН ИЛ ТОД БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ АВЛИГЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД АЖИЛЛАЖ БУЙ МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО, ДЭМЖЛЭГТЭЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХЫГ ХҮСВЭЛ манай  Хаан банкны “Хайр Найдвар Гэрэл” НҮТББ 5916297734 дансанд хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжих боломжтой 

Бидэнтэй холбоо барих

Хаяг: Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Бизнес хөгжлийн төв” 06 тоот

Утас. 88874418, 96998886

Имэйл: Gerel.magazine99@gmail.com

ЯМАР Ч ТАЙЛБАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version