Нүүр хуудас Ангилаагүй Гэрэл сэтгүүл болон сайтын редакцын баримтлан ажиллах ёс зүйн зарчим

Гэрэл сэтгүүл болон сайтын редакцын баримтлан ажиллах ёс зүйн зарчим

0

 

ГЭРЭЛ СЭТГҮҮЛ БОЛОН САЙТЫН РЕДАКЦЫН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

Монгол улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгах чиглэлд ажиллахдаа БИД  дараах ёс зүйн зарчмыг баримтлан ажиллана. Үүнд:

  1. Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ.
  2. Мэдээллийг үнэн зөв, тэнцвэртэй, олон эх сурвалжаас баталгаажуулсны дараа нийтэлнэ
  3. Гагцхүү  шударга арга замаар мэдээ, мэдээлэл, дүрс, тоо баримт, олж авах бөгөөд сэтгүүлчийн статусаа байнга мэдээлж байх, олон нийтийн сонирхлыг онцгойлон татсан мэдээлэл авахад үнэхээр бэрхшээлтэй биш бол нууцаар бичсэн дуу, дүрс ашиглахаас татгалзана.  Олон  нийтийн эрх ашгийн үүднээс мэдээллийн бүхий л эх сурвалжийг чөлөөтэй авч эрэн сурвалжилж ажиллана
  4. Мэдээллийг яаралтай буюу хурдан түгээх тухай ойлголт нь баримт, эх сурвалжийг баталгаажуулахаас давуу байдлаар тавигдахгүй эсвэл хариу санал болохгүй.
  5. Нийтлэгдсэн мэдээллийн аливаа буруу алдааг цаг тухайд нь, тодорхой, бүрэн, ил тод, байдлаар хичээнгүйлэн залруулна.
  6. Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ.
  7. Итгэл үнэмшилтэйгээр олж авсан мэдээллийн эх сурвалжийн нууцыг хадгална
  8. Хувийн нууцыг хүндэтгэх болно. Ярилцлага, сурвалжилга хийж байхдаа тухайн хүнд уг материалаа хэвлэн нийтлэх зорилготой талаар мэдэгдэж хувь хүн, төлөөлөн буй хүний нэр төрийг хүндэтгэнэ. Мөн хүүхэд болон эмзэг бүлгийн ярилцагчдад онцгой анхаарал хандуулах болно.
  9. Улс төр, бизнесийн эрх ашигт автахгүй байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна
  10. Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ
  11. Сэтгүүлчид мэдээлэл, аливаа үзэл бодлыг түгээхдээ үзэн ядалт, өрөөсгөл ойлголт бий болгохгүй байхыг баталгаажуулж, газар зүйн байршил, нийгэм, угсаа гарал, арьсны өнгө, хүйс, шашин, хөгжлийн бэрхшээлтэй байдал, улс төр зэрэг бусад шалтгаанаар ялгаварлан гадуурхах явдлаас хол байх нөхцөлийг хангаж ажиллана.
  12. Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй.
  13. Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн гэр бүл, ойр дотнын хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй.
  14. БИД хэвлэлийн эрх чөлөөг өөр бусад ямар ч ашиг сонирхолд нийцүүлэн хэрэглэхгүй бөгөөд мэдээлэл түгээх, түгээхгүйн улмаас шударга бус давуу тал болон хувийн ашиг олж авахаас татгалзана.
  15. Осол, гамшиг, гэмт хэргийн зураг, дүрсийг нийтэд хүргэхдээ тухайн хэргийн золиос, түүний ойр дотнынхон болон хүүхэд, өсвөр үеийнхэнд уг дүрс хэрхэн нөлөөлж болохыг харгалзаж, онцгой няхуур бөгөөд мэдрэмжтэй хандана.
  16. Бид эдгээр зарчмуудыг шударгаар баримтлах нь үүрэг гэж үзнэ. Эдгээр нь мэргэжлийн үзэл бодол үйл ажиллагаагаа явуулахад албадаагүй харин мэргэжлийн ухамсар, итгэл үнэмшил харах болно
  17. Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэж зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ.
  18. Аливаа хууль тогтоомж болон ерөнхий хуулийн хүрээнд сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн, олон нийтэд нээлттэй бие даасан өөрийн зохицуулах байгууллагуудын харьяаллыг хүлээн зөвшөөрч сайн дураараа оролцоно.

БАТАЛСАН: ГЭРЭЛ СЭТГҮҮЛ САЙТЫН ЭРХЛЭГЧ Н.ОТГОНЖАРГАЛ

 Ашигласан: Эх сурвалж

  • Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн нэгдсэн хуралдааны нэгдүгээр тогтоолын хавсралт
  • Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн II их хурал (2005.03.11) — анхны сэтгүүлчдийн санал бодол цуглуулсан, их хурлаар батлагдсан ёс зүйн баримт бичиг
  • Дэлхийн сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчим ( International Principles of Professional Ethics in Journalist

ЯМАР Ч ТАЙЛБАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version