“Хөвсгөл Дулааны станц” ТӨХК нь 2025–2026 оны өвлийн халаалтын улирлыг 2025 оны 9 дүгээр сарын 14-нөөс эхлүүлж 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүч тогтворжихыг мэдээллээ.
Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн шугам, сүлжээний засвар үйлчилгээг дуусгаж, бэлэн байдлаа ханган ажиллах мөн аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхүүд байнгын хүнтэй байж, ус алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Мөн дулааны эрчим хүчний хэрэглээтэй холбоотой гэрээгээ 2025 оны 9 дүгээр сарын 15-ны дотор “Хөвсгөл Дулааны станц”-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандах өмнөх улирлын өр, төлбөрийн тооцоогоо бүрэн дуусгах шаардлагатайг анхааруулсан байна. Гэрээгээ байгуулаагүй болон өр төлбөрийн тооцоотой хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангах боломжгүй болохыг мэдэгдсэн байна.
Анд рестораны 1 давхарт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан дээрх асуудлаа шийдүүлэх боломжтой бөгөөд 70382895 утаснаас иргэд та бүхэн нэмэлт мэдээлэл авах боломжтой
Сэтгүүлч: Н.Oтгонжаргал
