Нүүр хуудас Мэдүүштэй ХӨВСГӨЛ, ОРХОН, БУЛГАН АЙМГИЙН 15-34 ХҮРТЭЛХ ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ БҮСИЙН СТАРТ-АП...

ХӨВСГӨЛ, ОРХОН, БУЛГАН АЙМГИЙН 15-34 ХҮРТЭЛХ ЗАЛУУЧУУДЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ БҮСИЙН СТАРТ-АП ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

0
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих бүртгэлийн арга хэмжээг 2025 оны 9 дүгээр сарын 15-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрүүдэд дараах линкээр бүртгэнэ. Тус хөтөлбөрт Хөвсгөл аймгийн үндсэн харьяат 34 хүртэлх насны ажил хөдөлмөр эрхэлдэггүй залуучуудын дунд зохион байгуулна. Шинэлэг бизнес, шинэ санаатай залуучуудыг урьж байна.
Шалгуур үзүүлэлт
-Хөвсгөл аймгийн харьяат, байнгын оршин суугч 18-34 насны залуучууд
-Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид
 Их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөөд 3 хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд хамрагдах боломжтой.
Хөтөлбөрийн бүтэц:
 –Эхний шат: Бүртгэлээ хийнэ.
 -Хоёрдугаар шат: 3 хоногийн сургалт зохион байгуулж, оролцогчдыг урьдчилсан   байдлаар шалгаруулна.
 -Гуравдугаар шат: Урьдчилсан шатнаас шалгарсан залуучуудыг 5 долоо хоногийн хугацаанд хурдасгуур хөтөлбөрт хамруулж, эцсийн шалгаруулалт хийнэ.
Төслийн санхүүжилт: Сургалтад хамрагдсан залуучуудаас шалгарсан гарааны бизнес эрхлэгч залуучуудад эхний 3-н байр шалгаруулан санхүүгийн дэмжлэг олгоно.
   1-р байр 20,000,000 сая төгрөг
   2-р байр 17,000,000 сая төгрөг
   3-р байр 15,000,000 сая төгрөг тус тус 50 хувийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдах боломжтой.
Хөтөлбөртэй холбоотой нэмэлт мэдээлэл авах утас  70388424

ЯМАР Ч ТАЙЛБАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version