Мазаалай

0

Тоо толгой нь эрс цөөрч байсан говь нутгийн бахархалт тэмээн сүргээ өсгөх, тоо толгойг нь нэмэх зорилгоор “Тэмээ хамгаалах сан” байгуулан ботго болгоны тоогоор мөнгөн урамшуулал олгодог болгосноор өнөөдөр элсэн далайн аварга “хөлөг” болох хамгийн ашиг шимтэй тэмээн сүргийн тоо толгой огцом нэмэгдэж, магадгүй мөхөх байсан ч байж болох аюулаас аврагдлаа. Энэ бүхний үр дүнд Өмнөговьчууд 1000 тэмээ уралдуулж, баяр хийж, Геннисийн дээд амжилтад бүртгүүлж чадлаа. Тэнэгэр говь, тэмээн сүрэг  тив дэлхийд ховорт тооцогддог хоёр бөхт монгол тэмээ Өмнийн говь нутгийн маань онцгой чимэг билээ.