Нүүр хуудас Ил тод байдал ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЖ ИЛ ТОД БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ БЭХЖҮҮЛЖ ИЛ ТОД БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0
”Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног-2024” арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн ЗДТГ нь хэвлэл мэдээлэл, төсөл,хөтөлбөр, сургалт нөлөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХАЙР НАЙДВАР ГЭРЭЛ НҮТББ-тай хамтран 2024 оны 05 дугаар сарын 27-31-ны өдрүүдэд түншлэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаа.
Энэ хүрээндээ нээлттэй засгийг дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлж, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах зорилгоор төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах сургалтыг  зохион байгуулагдлаа.
Энэ хүрээндээ тус төрийн бус байгууллага  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарХөвсгөл аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөвсгөл аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газар,  албан хаагчдад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай ойлголт мэдээлэл өгөн, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлд өөрсдийн хэрэгжүүлж буй OPENGOV хөтөлбөрийн танилцуулга мэдээлэл хүргэлээ. Мөн “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж ажиллах, мэдээллийг иргэдэд хэрхэн ойлгомжтой агуулга, хэлбэрээр нийтэлж танилцуулах тухай” сургалт, мэдээлэл хүргэлээ.

ЯМАР Ч ТАЙЛБАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version