Нүүр хуудас Ил тод байдал Хөвсгөл аймгийн сумдын ЗДТГ-ын албан ёсны цахим хуудасны ил тод байдалд...

Хөвсгөл аймгийн сумдын ЗДТГ-ын албан ёсны цахим хуудасны ил тод байдалд үнэлгээ хийгдэв

0

Хайр Найдвар Гэрэл ТББ нь хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр Хөвсгөл аймагтаа 2019 онд байгуулагдан   нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, ил тод байдлыг нэмэгдүүлэх Монгол Улсын Үндсэн хуульд заасан, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай болгох төрийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх нэн чухал хэрэгцээг ХАЙР НАЙДВАР ГЭРЭЛ ТББ  судалж OPENGOV   хөтөлбөр болон ил тод байдлын үнэлгээг санаачлан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 109 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журамд”  заасан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн” хэрэгжилтийн байдалд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд мониторинг, дүн шинжилгээ хийж санал зөвлөмж боловсруулах эрхийг олон нийт, төрийн бус байгууллагуудад олгосон эрхийн дагуу тус ТББ нь хуулийн хэрэгжилтийг үнэлэх, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн захиалгаар Аймгийн 23 сум 1 тосгоны ЗДТГ-ын албан ёсны цахим хуудасны өнөөгийн  ашиглалтын түвшинг үнэлж,  ил тод цаашид анхаарах зүйлсийн талаар зөвлөмж хүргүүлэн ажиллаа. Мэдээллийн ил тод байдлыг үнэлэхдээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8-р зүйлд заасан ил тод байхаар заасан нийт мэдээллийн бүрэн байдлыг 100 хувиар тооцож агуулга тус бүрд байх ёстой мэдээллийн жагсаалтыг нээлттэй өнөөгийн байршсан мэдээллээр нь  харгалзан хувиар тооцож үнэлсэн байна.

2024 оны 07 сарын 02-ны байдлаар тус үнэлгээгээр Хөвсгөл аймгийн 23-н сум 1 тосгоны 15-н сумд домэйн нэрийнхээ линкээ холбосон ба үүнээс бүрэн мэдээллээ нийтэлсэн Мөрөн сумын ЗДТГ, хэрэгжих шатанд Цагаан-Уул сум бусад сумд 12.5-37.5  хувьтайгаар мэдээллийн бүрэн бүтэн байдлаа ханган 9-н сумдын цахим сайт нь огт хандалтгүй  байна гэсэн үнэлгээ гарсан байна.

Эдгээр үзүүлэлтүүд нь Хөвсгөл аймгийн хэмжээн дэх төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлын бүрэн бүтэн байдлыг бууруулж байгаа тул  тус үнэлгээг, зөвлөмжийн хамт тухайн сумдын удирдлагуудад хүргүүлж байгаа бөгөөд цаашид хэрэгжилтийг эргэн хянах боломжтой байдлаар үнэлсэн байна.

Цаашид цахим хуудсаа ашиглахгүй сумд яаралтай нэн тэргүүнд ашиглаж эхлэх мөн хандах линкээ холбосон ч огт мэдээллээ оруулж эхлээгүй байгаа сумд мэдээллээ дутуу оруулсан газрууд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ил тод нээлттэй засаглалыг бэхжүүлэн ажиллахыг сумдын удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлэн ажилласан байна.

 

 

ЯМАР Ч ТАЙЛБАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version