Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны даргын А/72 дугаар тоот захирамжийн дагуу өнөөдөр буюу 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын хэмжээнд “Туршилтын санал хураалт” явууллаа. Хөвсгөл аймгийн тухайд шат шатны сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээр ахлуулан бүх хэсгийн хороо болох санал авах байранд тухайн шатны сонгуулийн хорооны гишүүд, ажиглагчид, хэсгийн хороодын гишүүд, хууль хяналтынхан, иргэдийн төлөөлөл байлцаж туршилтын санал хураалт ямар нэгэн зөрчил, дутагдалгүй хэвийн үйл ажиллагаатай өндөрлөлөө.
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ 2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 11-НЫ ӨДӨР УЛААНБААТАРЫН ЦАГААР 07:00-20:00 ЦАГИЙН ХООРОНД БОЛНО.