Нүүр хуудас Ил тод байдал ӨСӨХ НАХИА МӨРӨН 3-Р ЦЭЦЭРЛЭГ НЬ ИЛ ТОД БАЙДЛАА ҮНЭЛҮҮЛЛЭЭ

ӨСӨХ НАХИА МӨРӨН 3-Р ЦЭЦЭРЛЭГ НЬ ИЛ ТОД БАЙДЛАА ҮНЭЛҮҮЛЛЭЭ

0

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь 2022 оны 5-н сарын 01-ны өдрөөс шинэчлэгдэн батлагдаж хэрэгжсэнтэй холбоотойгоор тус хуулийн хүрээнд  үйлчлэх нийтийн мэдээлэл хариуцагч  байгууллагууд нь нийтэд ил тод байлгахаар

  • Мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх мэдээлэл
  • Хүний нөөцийн талаарх мэдээлэл
  • Хариуцагчийн эрхлэх асуудлын хүрээний мэдээлэл
  • Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл болох 68-н төрлийн мэдээллийг хуульчлан баталсан.  Энэ хүрээнд 2023 оны 12 сарын 13-ны өдрөөс 12 сарын 22-ны хооронд  Өсөх Нахиа Мөрөн 3-р цэцэрлэгийн санаачилгаар Хайр Найдвар Гэрэл ТББ нь   тус хуульд заасан нээлттэй байх мэдээлэлд   үнэлгээг  хийж гүйцэтгэлээ.  Байгууллагынхаа ил тод байдлаа сайжруулахаар хөндлөнгийн олон нийтийн оролцоотой үнэлгээ хийлгэсэн  Хөвсгөл аймгийн хэмжээнд боловсролын салбараас хамгийн анх ил тод байдлаа үнэлүүлсэн байгууллага боллоо.  Цаашид энэ байгууллагын сайн туршлага дээр үндэслэн СӨБ, болоод ЕБС-ууд нь  ил тод байдлынхаа үнэлгээ хийлгэх бүрэн боломжтой юм.

Засгийн газрын 2022 оны 352 дугаар тогтоолын хавсралт  болох “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох үнэлгээ хийх журам”-ыг үндэслэн  Глоб Интернэшнл төвөөс гаргасан ил тод байдлыг үнэлэх үнэлгээний хүснэгтийг нэгтгэн  илүү сайжруулсан шинэчилсэн хүснэгтийн дагуу үнэлж, зөвлөмж хүргүүлж ажиллаа.

 

Үнэлэхдээ нээлттэй мэдээллийг эх сурвалжаар нь: 

Мэдээллийн шалгуур үзүүлэлтээр нь тухайн мэдээлэл нь 

  • Мэдээллийн хүртээмжтэй байдал
  • Хугацаандаа нийтлэгдсэн байдал
  • Мэдээллийн бүрэн бүтэн байдал
  • Эх сурвалжийн тодорхой байдал тус тус харгалзан үнэллээ.

Тухайн байгууллагын нийт албан хаагчдад хуулийн талаарх ойлголт мэдээлэл өгөх, арга зүйгээ танилцуулах, үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулж хүргүүлэх гэсэн үндсэн хэсэгтэй үргэлжлэх тус зөвлөн туслах үйлчилгээ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах чухал ач холбогдолтой юм

Цаашид тус ТББ нь Хөвсгөл аймагтаа “Төрийн байгууллагын ил тод байдлыг сайжруулах ” чиглэлд төсөл хөтөлбөр санаачлан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх төслийнхөө нээлтийн 01 сард хийхээр төлөвлөөд байна.

Дэлгэрэнгүй мэдээлийг Хайр Найдвар Гэрэл ТББ-88874418

 

 

ЯМАР Ч ТАЙЛБАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version