Баримтаар шалгасан мэдээллүүдтэй танилцаж, хуурамч мэдээллээс сэргийлээрэй

0

Баримтаар шалгасан мэдээллүүдтэй танилцаж, хуурамч мэдээллээс сэргийлээрэй

http://Сэтгүүл Зүйн Инноваци хөгжлийн үүр төв   технологи болон Монголын сэтгүүл зүйн экосистемд нийцсэн менежментийн хосолсон шийдлийг нутагшуулах зорилготой. Үүгээр дамжуулан хараат бус, бие даасан сэтгүүл зүйг дэмжих, бие даасан сэтгүүлчдийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг бий болгохыг зорин ажиллаж байгаа ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь  http://Монголын баримт шалгах төв Mongolian Fact-checking Center -ийн үйл ажиллагааг санхүүжүүлж байна.

http://Монголын баримт шалгах төв нь цахим орчин дахь хуурамч мэдээлэлтэй тэмцэх, зохион байгуулалттай мэдээллийн үйл ажиллагааг илчлэх, олон нийтэд мэдээллийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус төв нь хуурамч мэдээлэлтэй тэмцэх ажлын хүрээнд  2022 оноос хойш Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрт (Third Party Fact-checking Program) хамтран ажиллаж, Facebook, Instagram, Threads платформд түгж буй өндөр хандалттай, хор хөнөөлтэй хуурамч мэдээлэлд баримт шалгалт хийн, өдөр тутам олон нийтэд мэдээлсээр байна.

Гэрэл сэтгүүл нь “БАРИМТ НЭН ТЭРГҮҮНД СҮЛЖЭЭНИЙ” гишүүн байгууллага

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” Үндэсний сүлжээ нь Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв болон Монголын баримт шалгах төвийн санаачилгаар 2023 онд байгуулагдсан. Одоогоор хуулийн фирм, хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн сэтгүүл зүйн редакцуудаас бүрдсэн гишүүдтэй. Анх сонгуулийн үеэр тархдаг улс төрийн хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилготойгоор байгуулагдсан тус сүлжээ үйл ажиллагаа нь өргөжиж, олон нийтийн сүлжээнд тархалт өндөртэй, хор хөнөөл бүхий бүх төрлийн хуурамч мэдээллийг баримтаар шалгаж, яагаад хуурамч мэдээлэл болохыг тайлбарлаж гишүүн байгууллагуудын сувгаар түгээж ажиллаж байна.

2025-2026 оны хувьд тус сүлжээ нь олон нийтийн дунд үргэлж эргэлзээ, маргаан төрүүлж байдаг сэдвүүдийг хөндөж, баримтаар нотолж, бодит зөв мэдээллийг олон нийтэд хүргэх, алдаатай үйл ажиллагааг залруулах, цаашлаад бодлого шийдвэрт нөлөөлж үр дүнд хүртэл нь ажиллахаар төлөвлөлөө. Тухайлбал, “ковидын вакцинаас болж залуу хүмүүс унтаад сэрээгүй”, “шахмал түлшнээс болж угаартаж нас барж байна”, “уул уурхайн салбарын эсэргүүцэл зөв үү”, “статитик мэдээллүүдийн тоог зөрүүтэй тайлбарладгийн цаад бодит байдал нь юу вэ” гэх мэт асуудлыг хөндөж ажиллахаар зорьж байна. http://Гэрэл сэтгүүл нь сайтын редакц нэгдэн орсон бөгөөд тус сүлжээнээс зохион байгуулсан үйл ажиллагаа бүрд идэвхтэй оролцож суралцаж байна.

Тиймээс уншигч, хэрэглэгч та бүхэн тус байгууллагуудын цахим хуудсаар зочилж баримтаар шалгасан мэдээлэлтэй танилцаарай

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу