Нүүр хуудас Орон нутгийн амьдрал ЭРҮҮЛ ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХООЛ ХҮНСИЙГ ЭРХЭМЛЭГЧ “ГРАНД” ЦЭЦЭРЛЭГ

ЭРҮҮЛ ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХООЛ ХҮНСИЙГ ЭРХЭМЛЭГЧ “ГРАНД” ЦЭЦЭРЛЭГ

0

Хөвсгөл аймагт ОУ-ын STEAM хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Гранд ” цэцэрлэг нь жил бүр уламжлал болгон эцэг эхчүүддээ зориулсан хүнсний түүхий эд матералын танилцуулга болон сургалтын хөтөлбөрийн танилцуулга өдөрлөгийг зохион байгуулдаг байна. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь цэцэрлэг болон эцэг эхийн хүүхдэдээ өгөх үнэт зүйлсэд нэгдмэл ойголттой болгоход чиглэсэн байна.

Тус арга хэмжээ нь цэцэрлэгийн гадна талбайд зохион байгуулагдсан бөгөөд олон нэр төрлийн шим тэжээлтэй хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоогоор хийсэн бүтээгдэхүүнүүдийг эцэг эхчүүдэд зориулан бэлтгэн үзэсгэлэн гаргасан байна.  Мөн хоол хүнсний түүхий эд материалтай танилцах цэцэрлэгийнхээ тогоочтой уулзаж, ярилцах боломжийг олгосон байна.

Түүнчлэн цэцэрлэгийн нарийн ногоогоо авдаг эко тариаланчидтай хамтарч хүнсний ногоогоо газар дээрээс нь худалдан авах орчин нөхцлийг бүрдүүлсэн байна.

Тус цэцэрлэг нь хүүхдүүддээ ямар нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ороогүй эко хүнсийг өөрсдийн гараар бэлтгэн олон төрлийн зэрлэг жимсээр шүүс, варениа бэлтгэн хүргэдэг байна. Мөн Монгол нарийн ногоогоо нөөцөлж намар, өвөл, хаврын турш хэрэглэж, нарийн боов жигнэмгээ ч өдөр бүр шинээр нь хийж, амьд нойтон хөрөнгөөрөө талхаа барьдаг байна. Түүнчлэн цэвэр шар тос, аарц, үхрийн сүүг тогтмол хүүхдүүдийнхээ өдөр тутмын хүнсэнд  хэрэглэж тэдний эрүүл хоол хүнсэнд ач холбогдол өгч ажилладаг байна. Олон төрлийн үр тариа, сэвэг зарам зэргээр хоол хүнсээ баяжуулан хэрэглэж буйгаа тус өдөрлөгөөр дамжуулан эцэг эхчүүддээ танилцуулсан байна.

ЯМАР Ч ТАЙЛБАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version