Нүүр хуудас Орон нутгийн амьдрал НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу нэр дэвшигчид албан ёсоор тодорч, өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үнэмлэхээ гардан авлаа.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Хөвсгөл аймгийн хэмжээнд сумдын 511 мандатын төлөө 1004 хүн, аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө Монгол Ардын намаас- 41 Ардчилсан Намаас-40, Иргэдийн оролцооны нэгдэл намаас- 1 нийт 1086 хүн нэр дэвшиж байна.
Ийнхүү нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсанаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна.

ЯМАР Ч ТАЙЛБАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version