Нүүр хуудас Онцлох СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0

ЮНЕСКО-ийн Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Сэтгүүл зүйн хөгжлийн инновац үүр төвөөс зарласан “Орон нутгийн редакцуудад баримт шалгах хөтөлбөрийг нутагшуулах нь” хөтөлбөрт төвийн хоёр , орон нутгийн дөрвөн редакцаар  Graph.mn, Unuudur.mn сайт болон Өвөрхангай аймгийн Цангис.мн сайт, Хөвсгөл аймгийн Гэрэл сэтгүүл, Дорнод аймгийн D1 ТВ, Дорнод сонин, Баянхонгор аймгийн Номгон телевиз шалгарсан.

Үүнээс  Хөвсгөл аймагт хэвлэгдэн гардаг Гэрэл сэтгүүл нь төслийн хугацаанд танхимын болон онлайн сургалтуудад хамрагдаж өөрсдийн пэйж хуудсаар дамжуулан  Монголын баримт шалгах төвөөс хийгдсэн баримт шалгалтуудыг олон нийтэд түгээх мөн  Сэтгүүл зүй “Худал мэдээ” ба хуурамч мэдээлэл нэртэй сэтгүүл зүйн боловсрол олгох гарын авлагын ашиглан постер бэлтгэн мөн  видео контент бэлтгэн ажиллаа.

Төслийн хүрээнд “Сэтгүүл зүй ба хуурамч мэдээлэл” сэдэвт сургалтыг 2024 оны 09 сарын 18-ны өдөр аймгийн захиргааны “СҮЛД” танхимд Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй “Хөвсгөл телевиз”, “Хөвсгөл Хөтөч студи” “Эрх чөлөө сонин” “Далай ээж ТВ” “Anzaar khuvsgul” пэйж хуудас болон хэвлэл мэдээллийн ажилтнууд мөн Гэрэл сэтгүүлийн төлөөллүүд оролцсон сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг танилцуулж цахим орчны өнөөгийн нөхцөл байдал үүнд нөлөөлж буй мэдээллийн гажуудлын төрлүүд үүнд хандах хэвлэлийн мэдээллийн үүрэг оролцоо болон баримт шалгах арга хэрэглүүрийн талаар мэдээлэл өглөө.

ЯМАР Ч ТАЙЛБАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version