Орон нутгийн төсвийг алдагдалгүй төлөвлөх, суурь төсвийн саналд үндэслэн төсвийн төсөл боловсруулах мөн төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор чадавхжуулах сургалтыг 2024 оны 11 сарын 29-ны өдөр  “Иргэний танхим”-д  Мөрөн сумаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн дунд зохион байгуулагдлаа.



 
  
 
Тус сургалтаар 
– Мөрөн сумын ИТХ-ын Дотоод ажил бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Н.Батзаяа Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүтэц, зохион байгуулалт 
– Хамтын шийдвэр түүний үр нөлөө практик зөвлөмж сэдвээр  Хөвсгөл аймгийн  Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга А.Догсмаа
– Төсвийн төсөл боловсруулах тухай сэдвээр Мөрөн сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга П.Одончимэг
–Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, ил тод байдлыг нэмэгдүүлэх сэдвээр  Хайр Найдвар Гэрэл НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Отгонжаргал нар тус тус  мэдээлэл өгч ажиллаа.
 
  
  
 


 
    